Ном унших арга аргачлал

2013-04-15,
Нийтэлсэн: докторант  П.Ганцэцэг

“ Оюутан залуусыг номтой нөхөрлүүлнэ “ гэдэг нь ертөнцөд нүдийг нь нээнэ гэсэн үг. Ном, шинжлэх ухаан, хөдөлмөр гурваас давсан их хүч байхгүй.

А.М. Горький

Эх зохиол

Оюутан эх зохиолыг хэрхэн унших вэ? Яаж бүтээлчээр тэмдэглэл хийх вэ?

Эх зохиол, ном сурах бичигтэй ажиллах нь оюутанд тухайн шинжлэх ухааны агуулга, шинжлэх ухааны үндсийг богино хугацаанд оновчтой эзэмших ач холбогдолтой.

Энэ нь оюутан өөрийн үзэл бодол, баримт үндэслэл зэргээ эрэгцүүлэл бичих, харьцуулалт хийх,  нэгтгэн дүгнэх, тайлбарлан ярих, үг яриа найруулга зэрэг олон чадварт суралцах боломжтой. Шинжлэх ухааны мэдээ мэдээлэл, нээлт, ололт, хууль дүрэм журам, үнэт зүйлсийг зөвхөн номноос олж авна.

Ном унших арга аргачлал

Эх зохиол шинжлэх ухааны товхимол, эх сурвалж зэргийг унших арга барилыг эрдэмтэд судлаад  3 ангилж үзсэн байдаг.           

1.    Тухайн зохиолын агуулгыг өөрсдийн мэдлэг, туршлагатай  холбох (Энэ үе шатанд өөрсдийнхөө мэдлэг, туршлагад тулгуурлан зохиолын агуулгыг дэлгэрүүлэн, өөрсдөө оролцож байгаа мэтээр сэтгэн бодуулж, бүтээлчээр хандах)

 

Нэгийг нөгөөтэй нь харьцуулалт хийх (Тухайн уншиж байгаа зүйлийн агуулгыг нарийвчлан судалж, хооронд буюу өмнөх мэдлэгтэй харьцуулан жишиж, анализ, синтез хийж, нэгтгэн дүгнэдэг)

3.    Шинэ санаа, шинэ үг зэргийг ойлгох, ярилцах

(Агуулгад гарах шинэ санааг тэмдэглэх, шинэ нэр томьёог тайлбарлах, утгыг нь ойлгох, толь бичиг, тайлбар толиос харах зэргээр судалгаа хийх)

           

 

Эх зохиол судлах арга  

Эх зохиол судлах нь оюутнуудыг  эзэмшсэн мэдлэгээ бататгах, бүтээлч шинэ эрэл хайгуул хийлгэх, аливаа зүйлд дүн шинжилгээ хийх чадвартай болгох, харьцуулан жиших, судалгааны ажил эрхлэх, бусдад тайлбарлах оюун дүгнэлт хийх чадвартай болгоход оршино.

Аливаа асуудлыг судалж эхлэхдээ эх зохиол судлах аргыг ашиглах хэрэгтэй байдаг.  Үүний тулд гадаад дотоодын эрдэмтдийн бичиж нийтлүүлсэн: ЭШ-ний өгүүлэл, зөвлөмж, арга аргачлал, ЭШ-ний илтгэл, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, оюутны дипломын ажил, магистрын ажил, эрдмийн зэрэг горилсон бүтээл, диссертаци, түүний хураангуй , ном бүтээл, нэг сэдэвт зохиол бусад тогтоол, заавар, хууль, дүрэм журам зэргийг ашиглах нь илүү тохиромжтой.

Энэ аргыг хэрэглэхийн тулд дараах үндсэн шаардлагуудыг мөрдөж ажиллавал илүү үр дүнтэй.

·         Уншин судалж буй асуудалтай холбоотой гол бүтээлийн жагсаалтыг бүрэн гаргаж каталог хөтлөх

·         Судалж буй бүтээлийн зохиогчийн овог, нэр зохиолын редактор хэвлэлийн газар он зэргийг бүрэн тэмдэглэж авах

·         Ном зохиолыг эрэмбэ дараатай судалж тэмдэглэл зэргийг хөтлөх

 

Энэ аргыг хэрэглэх явцад :

ь  Асуудлын тодорхой бус зүйлийг / хэсгийг / тодорхой болгодог

ь  Судалж буй асуудлын мөн чанар, түүний бүтэц, төрөл хэлбэр мэтийг танин мэддэг

ь  Зохиолоос өөрт хэрэгтэй хэсгийг олж авах

ь  Чухал гэсэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх тогтож унших

ь  Уншиж буй зүйлийн товчлол тэмдэглэл хийх

ь  Уншиж буй зүйлээ урьд уншиж байсан зүйлтэй харьцуулан жиших

ь  Уншсан зүйлээ эргэн харж эмхлэн цэгцлэх

ь  Уншиж буй зүйлээ тунгаан бодох, шүүмжлэлтэй хандах, үнэлгээ өгөх

ь  Эх зохиолыг уншин явцад төрсөн шинэ санаа бодол, дүгнэлтийг тэмдэглэж авах зэргээр ажиллаж болно.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

туужын номыг хэрхэн унших вэ? зөвлөгөө өгөөч бие даалт хийх гэсэн юм аа
бичсэн Зочин цаг: 16:00, 2015-11-01 | Холбоос | |
yag adilhan buh nom bugdeeree adilhan
бичсэн Зочин цаг: 22:47, 2015-08-30 | Холбоос | |
Mergejlinxa nomig yaj unshih talaar xelj uguuch bi gazarzuin bagsh mergejleer surdag
бичсэн Зочин цаг: 18:48, 2014-11-10 | Холбоос | |



:-)
 
xaax