Бүтээлч оюутан
Бүтээлч оюутан
Хөгжил нь шинэ хариуцлага, ахиц дэвшлийн төлөө оюутны мэдлэг ур чадварыг сайжруулах, үр ашиг бүтээмжийг дээшлүүлэхэх үйл ажиллагаа мөн. Нөгөө талаас эрдэмтэд хөгжил бол хувь хүнээс эхлэлтэй гэж үздэг.
Дээд боловсролын түвшинд суралцаж буй оюутан хүмүүст байх ёстой, байлгаж хөгжүүлж байх Цогц чадамжийг дараах байдлаар тоймлон авч үзэж болно.
· Зорилготой байх
· Сургууль, сургалт хамт олноо гэх үзэл
· Системчлэх сэтгэлгээ, цагийн хуваарилалт
· Бүтээлч сэтгэлгээ, хуулбарладаг биш шинийг эрэлхийлдэг
· Тасралтгүй суралцах
· Уян хатан, өөрчлөгдөмтгий байдал
· Үр дүнтэй ажиллах зуршил
· Хувь хүний боловсрол зэргийг багтааж авч үзэж болох юм.
Тэгвэл яавал бүтээлч болох вэ? гэх асуулт гарч ирнэ .
Хүн төрөлхтөн байгалиасаа бүтээлч болон заяагдсан. Хүн болгон бүтээлч байж чадна гэдэг ойлголтыг толгойд нь шингээж өгөх.
• Оюутнууд хичээлийн явцад хэр идэвхи чармайлттай байна тэр байдлаараа сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй оролцдог.
• Оюутнууд өөрийгөө хэр сайн дайчилна тэр хэмжээгээрээ сурах арга барил сайн эзэмшдэг.
• Оюутнууд гэртээ бие даан сурах үйлд мэрийлт гаргах чадвар сайн байх тусам цаашид амжилттай сурах эх үндэс болдог.
Үүний тулд багш бид :
Оюутныг зохион бүтээх ажил, болон эрдэм шинжилгээний ажил зохион байгуулах, удирдах үйл ажиллагааг хөгжүүлэх
· Оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулах
· ЭШ-ний хуралд амжилттай оролцсон оюутныг шагнаж урамшуулах тогтолцоог багийн түвшинд бий болгох
· Оюутны бүтээл хэвлүүлэх, багш оюутны клуб ажиллуулах, дэмжих сургалт зохион байгуулах
Оюутны насан туршийн суралцагч болгох сургалтын тогтолцоог бий болгох
· Бүх суралцагсдыг ажлын байрны шаардлагад нийцүүлэн бэлтгэх, кейс сургалтыг идэвхтэй зохион байгуулах
· Мэргэжилтний амжилт- Сайн суурь мэдлэгээс шалтгаална
· Онлайн-аар мэргэжил дээшлүүлэх боломжийг бий болгох, сургалтанд багшийн блогийг ашиглах, онлайн хичээлийг гэрээр ашиглаж сургах, интернет орчинд чөлөөтэй ажиллах боломжийг олгох
· Тасралтгүй суралцах – бүтээлч оюутан
Оюутны төлөвшилд чиглэсэн ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж нэгдсэн графикт оруулах
· Оюутны сурлагын амжилтыг урамшуулах дотоод системийг боловсруулж мөрдөх
· Оюутны сурах арга барилыг дээшлүүлэх, төлөвшүүлэх зорилгоор “юуны учир, юуг, ямар аргаар, хаанаас” хэрхэн суралцах арга барилыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлууд зохион байгуулах
· Хичээлийн хоцрогдол арилгах зорилгоор клуб, дугуйлангууд ажиллуулах
Оюутан бүр өөрийгөө хөгжүүлж бүтээлч ажиллахын тулд төлөвлөгөө боловсруулан ажиллах
· Ажил мэргэжил, сурлагандаа амжилт үзүүлж, ахиж дэвжих зорилго дэвшүүлж түүнд хүрэх төлөвлөгөө боловсруулан ажиллах
· Ур чадвараа улам дайчлан аливаа ажилд гаршсан амжилт гаргах
· Өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх, ХШҮ хийж ажиллах
Цаг хугацаа зорилгынхоо төлөө замнах, цаг хугацаатай уралдаж