Англи хэлийг бие дааж сурах аргууд

2011-03-14,
Нийтэлсэн: докторант П.Ганцэцэг 

Англи хэлийг бие дааж сурах аргууд

Мэдээллийн цар хүрээ улам бүр өргөжин хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд шаардлагатай мэдээллийг бие даан сонгож, боловсруулж өөрийн болгох нь нэн тулгамдсан асуудлыг нэг болж байна.  Хэл нь хүн төрөлхтний харилцааны хэрэглүүр төдийгүй, өв уламжлал, түүх соёлын үнэт эрдэнэ гэдэг нь тодорхой. Гадаад хэл сурах шимт хөрс нь ерөөсөө л хувь хүний чин сонирхол, уйгагүй оролдлого гэсэн үг.
Мэдээж багшийн заах ур чадвар, сайн сурах бичиг, гарын авлага, сургалтын орчин үеийн техник хэрэгслийн туслалцааг цогцоор хослон ажиллаж  чадвал үр дүнтэй. Сургалтын явцад гадаад хэлээр сонсох, унших, ярих, бичих чадварыг жигд хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэйгээс гадна цээжлэх тогтоох ой ухаан нэн чухал юм. Үүнд хүрэх нь суралцагчийн, хүргэх нь багшийн зорилго.

 Хүмүүс яагаад гадаад хэлийг хүссэн хэмжээндээ хүртэл эзэмшиж чаддаггүй вэ? гэсэн асуултанд хүн бүр олон төрлийн шалтгаан тоочиж болно.            

Тухайлбал:

·         Ямар нэг гадаад хэлийг судлахад хувь хүний өөрийн уйгагүй хөдөлмөр дутдагаас

·         Шинэ юм сурах хүсэл сонирхол, сэтгэлийн тэвчээр дутсанаас

·         Өмнөө тодорхой тавьсан тодорхой зорилго байдаггүйгээс

·         Тухайн хэлний талаарх ойлголт болон хэлний зүй тогтлын талаарх мэдлэг хомс байдгаас

·         Хэл сурах орчинг өөртөө бүрдүүлж, хүч чадал авъяас боломжийг бүрэн дайчилж чадаагүйгээс гэх зэрэг олон шалтгаануудыг дурдаж болох юм.

Тэгвэл бид энэ бэрхшээлээс хэрхэн гарах вэ?

·         Бид гадаад хэлийг эх хэл шигээ сайн сурч чадна гэсэн итгэл үнэмшилийг өөртөө бий болгох

·         Ойлгож мэдэхгүй зүйлээ ( багш, найз нөхөд, ном сурах бичиг, толь бичиг-ээс ) мэдэж өөрийн болгох

·         Хэл сурах явцад гаргасан алдаанаасаа ичихгүй, чөлөөтэй харилцах ,өөрийгөө илэрхийлэх чадвар дадал эзэмших

·         Хэлний дөрвөн цогц чадамжийн аль нэгийг нь орхигдуулахгүйгээр ямагт ижил түвшинд өдөр бүр дасгал, дадлага хийж хэвших

·         Хэлний зүй тогтол, энгийн болон нийлмэл, асуух болон хүүрнэх өгүүлбэрүүдийн бүтцийг сайтар судлах, харьцуулсан жиших

·         Тухайн хэл дээр хэвлэгдэж гардаг ном, сурах бичиг, сэтгүүл, толь бичиг гарын авлага, материалуудыг тогтмол захиалж өөрийн мэдлэгийн хүрээг тэлж байх

·         Интернет  on-line  хичээлийг сонсох, тест дасгал бөглөх, англи дуу сонсох, бичих, орчуулах дадал хийх

·         Дан ганц багшаас мэдлэг хүлээх биш өөрөө өөртөө англи хэлийг сурах орчинг бүрдүүлэх, бүтээлчээр сэтгэх,  өөртөө тохирох аргыг эрэлхийлэх.

·         Гадаад хэлийг сурах нь хувь хүний өөрийн хэрэгцээ амьдралын баталгаа гэдгийг ухамсарлан хөдөлмөрлөх, идэвхтэй суралцах

·         Хэл сурахад авъяас нэн чухал  бус, харин уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл чухал гэдгийг сайтар анхаарч ойлгох зэрэг олон олон арга замын тусламжтайгаар бэрхшээлийг даван туулж болох юм.

Иймд гадаад хэлийг хэрхэн бүтээлчээр сурах зарим нэг аргаас дурдвал:

·         Давтах  буюу хэлийг байнгын хөгжил хөдөлгөөнд оруулах.

·         Нэмэлт материал ашиглах  - интернет, онлайн хичээлүүд, толь бичиг ашиглах

·         Орчуулах – аливаа эхийг ойлгох, бичгийн хэлээ хөгжүүлэх

·         Загварыг өөрчлөх-  өөрийн санаа бодлыг оруулсан утга төгөлдөр өгүүлбэр зохиох

·         Ургуулан бодох – шинэ мэдээллийг дүрслэн төсөөлж хямд хялбар үг хэллэг, дүрсээр илэрхийлэх

·         Хам сэдэвт оруулах – үг буюу холбоо үгийг утга төгөлдөр дараалалд оруулах.

·         Боловсруулалт хийх – шинэ мэдээлийг ой санамжиндаа байгаа ухагдахуунтай холбох

·         Хэрэглэх – шинэ дасгал даалгаврыг ажиллахын тулд өмнө эзэмшсэн хэлний болон сэдвийн мэдээллийг ашиглах.

·         Дүгнэлт хийх  - бэлэн байгаа мэдээллээ ашиглан шинэ зүйлийн утгыг тааж, үр дүнгийн таамаглал дэвшүүлэн мэдээллийг нөхөж авах.

·         Гадаад хэлний ярих чадварыг хөгжүүлэхэд сонсох чадварыг сайн хөгжүүлэх нь туйлийн чухал юм.

Эдгээр аргыг хэрэглэхийн тулд танд сурах бичиг, гарын авлага, толь бичиг, DVD,CD, хуурцаг, МPЗ , 4 зэрэг туслах хэрэгслүүд хэрэгтэй болно.

Мөн хэл яриаг хөгжүүлж, гадаад хэлийг эзэмшүүлэхэд харилцааны арга хэлбэрүүд хэрэгтэй болно. Гадаад хэл сурахад дараах харилцааны аргууд хамгийн түгээмэл хэрэглэгддэг.

Ш  Ritual маш товч, богино хэмжээний харилцан яриа

Ш  Cummings Deviceхуваарилах арга зам

Ш  Recitationаман хариулт

Ш  Narrative өгүүлэл, хүүрнэл

Ш  Operation үйл явц

Ш  Mini drama богино хэмжээний яриан жүжиг

Ш  Prose passage үргэлжилсэн үгийн зохиолын үйл явдал

Ш  Spiel ажиглах

Ш  Interview ярилцлага

Ш  Construct log зохион бүтээх

Ш  Role playдүрийн тоглолт

Ш  Valuationsүнэлгээ

Харин бичгийн хэл нь шинжлэх ухааны хэл, сурах бичиг, уран зохиол, илтгэл,өгүүлэл, албан хэргийн бичиг зэрэг олон хэлбэртэй байдаг. Бичгийн яриа буюу бичгийн харилцаа нь утга төгөлдөр, нарийн дараалалтай, дүрмийн хувьд маш зөв хэлбэржсэн, уншигч хүндээ саадгүй ойлгогдохоор тэдний сайн мэдэх үг, оновчтой хэллэгээр бичигдсэн байх нь чухал. Англи хэлний бичгийн хэлний дараах төрлүүд байдаг.

a.                                      Letter

b.                                      Essay

c.                                      Report

Оюутан сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх материал нь эх буюу text учраас орчуулга хийх, бичиг зохиол уншаад ойлгодог, санасан бодсоноо бичгээр илэрхийлж чаддаг, илэрхийлсэн зүйл нь бусдад саадгүй ойлгогддог болох явдал юм.

 Орчин үед хэрэглэгдэж байгаа өөр нэг арга нь суралцагчид өөрсдөө бие даан ажиллахын зэрэгцээ дадлага ажил байнга хийж хэлний мэдлэг, чадвараа хэрэглэх зорилгоор хамтран бүтээлчээр ажиллавал сайн үр дүнд хүрч байна.

 

АНУ-ын эрдэмтэд шинэ үг тогтоох арга зүйг дараах хэлбэрээр боловсруулсан байна. Үүнд:

I алхам. Судалж буй сэдвээсээ мэдэхгүй үгээ олж, үгсийн аймгийг нь тогтоох

II алхам. Шинэ үг орсон өгүүлбэр, хэлц үг, хэлллэгүүдийг сэдвээс олж бичих. Хэрэв тухайн үг нэр үг бол ямар үйл үг, тэмдэг нэр үгтэй холбогдож орох, хэрэв үйл үг бол ямар нэр үгтэй холбогдож хэрэглэгдэх. Өөрөөр хэлбэл, тухайн нэр үг ямар үйлдэл хийх эсвэл ямар үйлдэл хийгдэх зэргийг тодорхойлох.

III алхам. Тухайн үг орсон өгүүлбэр нь бусад өгүүлбэр болон бүлэг сэдвүүдтэй хэрхэн холбогдож буйг ажиглах. Зарим тохиолдолд эдгээр өгүүлбэрүүд нь хоорондоо “гэвч, “иймээс, “хэрэв, “гэхэд зэрэг холбоосуудаар болон “хэдийгээр, “үүний үр дүнд, “ингэснээр зэрэг дайвар үгээр илэрхийлэгдсэн байна. Мөн үр дүн, цаг хугацаа, жишээ зэргээр хоорондоо холбогддог.

IV алхам. I-III алхмуудад хийсэн мэдлэгт суурилан үгийн утгыг таах

V алхам. Үгийн утгыг зөв таасан эсэхээ шалгах.

Манай улсад гадаад хэл, соёлын боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чой.Лувсанжав “Хичээл бүрийн дасгалыг англиас монгол болгохдоо болж өгвөл урьдаар дасгалынхаа хариуг харан будаа идэлгүйгээр орчуулж хариугаа сая харан өөрийгөө шалгаж явбал илүү үр ашигтай. Гадаад хэл үзэхийн үес түрүү түрүүчийнхээ үгийг мартдаг ч юм. Мартсанаа эргэн сөхөж үзээд өө тийм л дээ гээд саначихдаг ч юм, мартсаар санасаар, мартсаар санасаар тогтоочихдог ч юм. Энэ ёсыг гадаад хэл сурч яваа хэн ч дайрч гарахаас тойрч гардаггүй хэмээн зөвлөсөн байдаг билээ.

                                                                                                                    Ном зүй

Адъяа. О  Гадаад хэл заах арга зүйн асуудал. УБ., 2004

Адъяасүрэн. Л Амарбаяр. А Өөрийгөө хөгжүүлье. УБ., 2004

Батмөнх. Ц. Гадаад хэлээр ярьж сургах онол арга зүй. УБ., 2008

Жамц. Л, Санжжав. Д. Ярианы хэлбэрүүд тэдгээрийн онцлог.Ерөнхий сэтгэл судлал УБ.,2004

М.Золзаяа Нарантуяа.Д Оюутны лавлах УБ ., 2009

Raymond. C. Clark. Language Teaching Techniques. USA., 1993 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hi teacher
tanii blog goy boljee amjilt
бичсэн sweety (зочин) цаг: 13:55, 2011-05-02 | Холбоос | |



:-)
 
xaax